Туул голоос хайрга татаж байгаа компаниудыг шалгана

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 19

Туул голын орчимд үйл ажиллагаа явуулахыг хориглосон хуулийн заалт байдаг хэдий ч өнөөдөр 40 орчим аж, ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээр ААН-ээс шалтгаалан Улаанбаатарчуудын ундны усны гол эх Туул гол бохирдож, ус ширгэх зэрэг асуудал гарч байгаа тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт шалгалтын ажлыг эхлүүлжээ.

Энэ талаар тус газрын дарга Д.Мөнхтөр хэлэхдээ,

“Хамгийн энгийн жишээ гэхэд арьс ширний үйлдвэрүүд Туул голыг маш ихээр бохирдуулж байна. Дээр нь барилгын компаниуд барилга барихдаа шаардлагатай байгаа элс, хайргаа уулнаас бус голын ёроолоос шууд самардан авч байна. Компани төсвөө хэмнэхийн тулд ийнхүү зөрчил гаргаж байгаа нь Туул голын урсгалыг хумигдуулах гол хүчин зүйл болж байна.

Тэгэхээр Туул голын усны төвшин буурахад барилгын компаниудын буруутай үйл ажиллагаа нөлөөлж байна. Тиймээс Монгол Улсын Шадар сайдын өгсөн чиглэлийн дагуу Туул голд хяналт, шалгалтын ажлыг эхлүүлээд байна” гэв.

Ирэх долоо хоногт энэ чиглэлийн хяналт, шалгалтыг түлхүү хийх юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.22.185) 2025 оны 03 сарын 13

Shalgaad baih yu baidag bna.Shuud l Tuul golig nuhun sergeeh ajga hemjeeg awch.tedneer hurungig n garguulah heregtei shde.

1  |  0
Top