НҮБ: Малын хорогдол 4, 5 дугаар сард нэмэгдэж, 1.2 саяд хүрч магадгүй

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 15

 Монгол Улсын нийт нутгийн 20 хувьд нь цасан бүрхүүл тогтсон хэвээр байгаа бөгөөд цаг агаар цаашид хүйтрэх төлөвтэй байгаа аж. Ийнхүү өвөлжилт болон хаваржилт хүндэрснээс болж хорогдсон малын тоо нэгдүгээр сард 40 мянга байсан бол дөрөвдүгээр сарын 7-ны байдлаар 858 мянгад хүрээд байна. Мөн энэ нь Монголын нийт малчдын 41 хувьд нь шууд нөлөө үзүүлж, 11 мянга 800 айл өрхийн малын тоо 100-аас бага болжээ.

Тарга тэвээр сайн авч чадаагүй малын хорогдол 4, 5 дугаар сард нэмэгдэж, 1.2 саяд хүрч магадгүй гэж НҮБ-аас анхаарууллаа.

Харин зудад нэрвэгдсэн малчдад олон улсын байгууллагууд 6.36 сая ам.долларын тусламж үзүүлээд байгаа аж. Энэ нь нийт шаардлагатай байгаа 14.27 сая ам.долларын тусламжийн 44.5 хувьтай тэнцэж байгаа талаар НҮБ-аас мэдээллээ. Одоогоор олгож эхлээд байгаа тусламжийн 38 хувийг Онцгой байдлын үед зарцуулах НҮБ-ын Нэгдсэн сан, 31 хувийг Азийн Хөгжлийн банк, 13 хувийг Улаан загалмайн нийгэмлэг, 5 хувийг Европын комисс тус тус гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top