Ипотекийн зээлийн хүүг 5% хүртэл бууруулахдаа тодорхой байршил зааж өгсөн нь иргэдийг талцуулсан, ялгаварласан шийдвэр боллоо гэх шүүмжлэлд өртөөд байгаа. Харин шийдвэр гаргагчид үүнийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ, байршил зааж эхлүүлсэн нь зөвхөн нэгдүгээр үе хэмээн мэдэгдээд байсан юм. Тэгвэл 5 хувийн зээлийн дараагийн үе шат хэрэгжихэд бэлэн болоод байгаа талаар Их хурлын даргын зөвлөх Г.Байгалмаа мэдэгдлээ. Тэрээр ашиглалтын шаардлага хангахгүй барилга орон сууцыг дахин төлөвлөлтөд хамруулсны дараагаар 5 хувийн зээлээр худалдаалахаар ипотекийн зээлийн санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулах болсон тухай мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )