Гутал үг хэлж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 07

Монголын Залуучуудын Холбоо “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн байгууллан 1992 оноос хойш өнөөг хүртэл улс орны нийгэм, эдийн засаг болоод ард иргэдийн амьдралд хамгийн их уршиг дагуулсан “100 хар үйл явдал”-ыг сонирхолтой байдлаар нэрлэх болсон тухай бид өмнө нь мэдээллэж байсан. Тэгвэл тэд өнөөдөр Чингисийн талбай дээр гуталтай жагсаал хийж байна.  Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө улам бүр хумигдаж, хүний эрх зөрчигдөж, иргэдийн амьдрал улам бүр доройтож, цагдах, хорих, баривчлах, эрх хасах, ажлаас халах, торгууль ногдуулах зэрэг үгс л илүү хүчтэй сонсогдох болсон нь хатуу үнэн. Харин энэ бүх айдас гутланд байхгүй гэж тэд үзсэн учир ийнхүү гуталтай жагсаал хийж байгаа аж.  Жагсаалд “нэгдсэн” гутал бүрийн цаана хэлэх санаа, тулгарсан асуудал байгаа бөгөөд уг жагсаалаас хүний эрх, өнөөгийн нийгмийн өнгө төрх гээд олон зүйлийг харж болох аж. Жагсаал хүн бүрт нээлттэй бөгөөд тус жагсаалд очихдоо нэг илүү гутлаа сугавчлаад очиход л болох аж. Хэрвээ та ажлаа хийгээд, хичээлдээ суугаад завгүй байсан ч гутлаа илгээгээд үзэл бодлоо илэрхийлэх боломжтойг ч “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийнхөн дуулгалаа. 

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzochin(122.201.24.25) 2025 оны 03 сарын 13

ODOOGIIN ZALUUS UUNEES ILUU UKHAALAG SETGEJI CHADAGUY YU ? ARCHAAGUY BAINA

1  |  0
Top