Микроавтобусыг наймдугаар сарын 1-н хүртэл үйлчилгээнд явуулахаар болов

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 06

Нийтийн тээврийн үйлчилгээний багагүйхувийг  үүрэлцдэг микроавтобуснуудыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилгээнд явуулахгүй гэж холбогдох байгууллагууд мэдэгдсэн. Нийслэлийн нийтийн тээврийн газраас микроавтобуснуудыг үйлдвэрлэснээс хойш 12 жил нийтийн тээвэрт стандартын дагуу ашиглах ёстой ч хугацаа нь дууссан ураас дээрх шийдвэрийг гаргасан.

Гэвч энэ хугацааг сунган дөрөвдүгээр сарын 1-н болгосон байдаг. Харин энэ шийдвэрийг бага оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон болон микроавтобуснуудаар үйлчлүүлдэг иргэд эсэргүүцэн УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүсэлт гаргасан байна. Тиймээс УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос микроавтобусны үйлчилгээг эрхлэгчдийг дэмжиж ажиллах талаар нийслэлийн нийтийн тээврийн газарт албан бичиг хүргүүлжээ.

Энэ дагуу нийслэлийн нийтийн тээврийн газраас наймдугаар сарын 1-нийг хүртэл микроавтобуснуудыг урьдын чиглэл, хуваарийн дагуу үйлчилгээнд явуулах шийдвэр гаргасан байна.

Ингэхдээ микроавтобусаар үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг хоёр сар тутамд үзлэг, оношилгоонд заавал хамрагдаж, парк шинэчлэл яаралтай хийхийг шаарджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top