Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль өчигдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжиж эхэллээ.Тэгвэл одоогоор 150 сургагч багш бэлдсэн бөгөөд нийт 1800 гаруй хүүхэд харагчийг таван чадамжийн сургалтад хамруулж, сертификат олгожээ. Мөн улсын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд зориулж 10.8 тэрбум төгрөгийг төсвөөс гаргасан байна. Тус төсөв нь 10328 хүүхдийг энэ үйлчилгээнд хамруулах хэмжээний зардал аж.
Хүүхэд харах үйлчилгээ нь улсын цэцэрлэгийн адил зуны улиралд амарч, есдүгээр сараас хүүхдүүдээ хүлээн авч хичээллэж эхлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )