“Монголоо аврах хөдөлгөөн”-ийг эхлүүллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 30

Хуульч Б.Ганхуяг санаачлан “Монголоо аврах хөдөлгөөн”-ийг эхлүүлж буйгаа өнөөдөр мэдээллээ. Хөдөлгөөнийг эхлүүлж эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой гурван асуултыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газарт  хүргүүлж буйгаа мэдэгдэв. Асуултынхаа хариултыг ирэх сарын 4-ний өдөр авах аж. 

Б.Ганхуяг “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал бүрэн хямарч, гадаад орны өрөнд барьцаалагдаж, иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт доройтож байна. Айл өрхийн орлого 3-4 дахин буурч, зээлийн дарамтад орж ядууралд нэрвэгдсээр байгаа. Энэ байдалд УИХ, Засгийн газрын зүгээс тодорхой арга хэмжээ авч ажиллахыг хичээж байгаа боловч бодит байдал дээрээ ухаалаг шийдэл, алсыг харсан төлөвлөгөө, хөтөлбөргүй явсаар уршиг нь улам бүр нэмэгдэж, хүндэрсээр өнөөдргийг хүрлээ. Иймд бидний хэсэг иргэд улс, эх оронд маань бий болоод байгаа цөвүүн байдлыг хараад гар хумхин суух биш. Харин цөөн ч гэсэн нөхдийн хамт бага ч гэсэн хувь нэмрийг оруулж нэг ч гэсэн Монгол хүнийг сайхан амьдруулахын төлөө нэгдэж байна” хэмээв.

Тэд “Монголоо аврах хөдөлгөөн”-ийг байгуулснаа энэ өдөр албан ёсоор олон түмэнд дуулгаж байгаа аж. Хөдөлгөөний гишүүдийн зүгээс “Бид таксинд, гудамжинд, автобусанд таарахаараа эдийн засаг хүнд, амьдралын боломж муу байгаа талаар өдөр бүр ярилцдаг. Тэгвэл иргэдийн тэр асуултад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаас хариулт авахаар дараах гурван асуултыг хүргүүлж байна гэв. Үүнд:

  1. Өнөөдөр нэг Монгол хүнд хэдэн төгрөгийн өр ногдож байгаа вэ?
  2. Монголчууд нийтээрээ хэзээ ажилтай болж, ядуурлаас гарах вэ?
  3. Монголчууд хэзээ Монголдоо хүн шиг сайхан амьдрах вэ? 

Энэ гурван асуултаа яг одоо Засгийн газарт хүргүүлнэ. Харин хариултыг нь ирэх дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 12.00 цагт бидний төлөөлөл очиж авах тул бэлдэж хүлээлгэн өгнө гэдэгт итгэлтэй байна. Засгийн газар иргэнийхээ асуултад хариулах үүрэгтэй” хэмээн хэлж байлаа.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol.(84.177.104.109) 2025 оны 03 сарын 13

103.57.95.181-n malaa ”esgii hiihed ,nohoi hereggvi” gedeg shig chi muu mal dut za yu!!!!!!!!!!!

1  |  0
zorro(103.229.121.161) 2025 оны 03 сарын 13

Болж байна

1  |  0
Irgen(103.57.94.19) 2025 оны 03 сарын 13

Zow bn irgeni hudulguun tbb heregtei gedgiig mederch bn.namuudad naidaltgui ee

1  |  0
bathuu(103.57.95.181) 2025 оны 03 сарын 13

Acuuj bgaa acuult chin davcgui tsai shig culhan acuult bna .ecvel iim lym acuu gej zahialcan ym uu.nuguu talaac ni harval ylaan hyvtsacnii uchiraa tailbarl da .

1  |  0
Top