НӨАТ-ын эхний ээлжийн буцаан олголтыг ирэх дөрөвдүгээр сард багтаан олгох үүргийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Гааль, Татварын ерөнхий газарт өгсөн. НӨАТ-ын хуульд заасан 2 хувийн буцаан олголтод 6 тэрбум төгрөг шаардлагатай байгаа бөгөөд энэхүү хөрөнгийн эх үүсвэрийг Сангийн яам тооцоолж, улсын сангуудаас олгох юм байна. НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээс хойш ebarimt.mn сайтад 411 мянган иргэн бүртгүүлжээ. Мөн 40 мянган үйлчилгээ эрхлэгчийн 35 сая баримтыг хэвлэж гаргасан байна. Түүнчлэн 14.4 мянган иргэн 550 орчим сая төгрөгийн азтан болсон боловч НӨАТ-ын системийн мэдлэг тааруухан байгаагийн улмаас 20 хувь нь шагналаа авчээ. НӨАТ-ын хуулийн гол зорилго нь иргэдээ урамшуулах замаар эдийн засгийн ил тод байдлыг сайжруулах явдал юм.

Сэтгэгдэл ( 0 )