Азийн хөгжлийн банк төслийн хөрөнгийг үргүй зараад байна уу, Дорноговийн удирдлагууд мөнгийг нь идээд байна уу

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 28

Дорноговь аймгийн Засаг ноён аймгаа хөгжүүлнэ, сайхан амьдруулна гэж төлөвлөгөө ярьж хуурсаар 8 жилийг нэгэнтээ үджээ. Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг гэх эрхмийн “но”-той, ноцтой үйлдлүүд ар араасаа хөвөрсөөр...

 “Шинэ Сайншанд” суурьшлын бүсэд  Азийн хөгжлийн банкны 1,5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар 2 км хатуу хучилттай автозамын ажлыг  "Ди Вай Кей Би" ХХК гэх  автозамын компани, туслан гүйцэтгэгч “АЗТТТ”-иар  гүйцэтгүүлэн 2015.11.10-нд тууз хайчлан хүлээж авчээ.

Авто зам бол хүний амь нас, эрүүл мэнд, хот төлөвлөлттэй холбоотой чухал бүтээн байгуулалт юм. Одоо үед чанар стандартын шаардлага хангасан нэг км замыг хөдөө орон нутагт 350 сая төгрөгөөр барина гэсэн тооцоо байдаг бол яг энэ зам дээр 700 сая төгрөгөөр чанартай зам барих боломжтой. Гэвч “шинэ суурьшлын бүс” гэх чамин нэртэй энэ газарт баригдсан зам нь Азийн хөгжлийн банкны 1,5 тэрбум төгрөгөөр боссон ч эвдэрхий, шороон нь асгарсан зам болсон гэдгийг нутгийнхан ам дамжин ярьсаар.

Азийн хөгжлийн банкны төслийн хөрөнгийг Засаг ноён П.Ганхуягийн ганган үзэгний мөрөөр үр ашиггүй урссаар байхад Дорноговьчууд түүнийг цаашид эрхлүүлсээр байх уу? гэсэн асуулт эндээс гарч ирж байгаа юм байна. Замд хяналт тавих ёстой. Аймгийн автозамын газар, Аймгийн Мэргэжлийн Хяналтын газар нь П.Ганхуягийн гар хөл болж, хуулийн дагуу хяналт тавьж чадаагүйгээс чанаргүй зам бий болсоныг дэд шатны байгууллагууд нь анхааралдаа авч, дахин шинэчлэн засварлахыг аймгийн иргэд шаардаж байна.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол хүн.(202.21.106.151) 2025 оны 03 сарын 13

хөрөнгийг нь хураагаад япон руу нь хөөгөөд явуулаач, цадахаа мэддэггүй эргүү төлгийг.дээшээ долоочих гээд л доошоо архирдаг өөдгүй хүн

1  |  0
а(180.149.80.35) 2025 оны 03 сарын 13

төсвийн мөнгийг идэж ханаагүй юу чи Одоо боль хичнээн жил идэх гэсэн юм бэ

1  |  0
Луувирчин(180.149.80.35) 2025 оны 03 сарын 13

муу луувирчин

1  |  0
Top