Өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шарга морьтод хүн рүү чоно дайрсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад тэнд явж байсан 30-40 насны хоёр хүнийг чоно барьсан байсан бөгөөд уруулсан хүмүүсийг ГССҮТ-д хүргэжээ. Одоогоор тэдний биеийн байдал гайгүй байгаа талаар эх сурвалж мэдээллэлээ.
Тухайн чоныг тэр хавийн оршин суугчид хүрзээр цохин алж, аюулгүй болгосон байна. Уг чоно тухайн хоёр хүнийг барихаасаа өмнө хоёр үхэр болон хоёр нохойг хазжээ. Тиймээс хазуулсан хоёр нохойг тэр дор нь устгаж, хоёр үхэрт Мэргэжлийн хяналтын газраас шинжилгээ хийж байгаа аж. Энэхүү хэргийг Сүхбатаар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )
Iluu zayatai ene ter geed eeegshuuleed baihaar chono bur galzuurchihgui yu daa chono buu hel hun galzuurchaad baigaam bishuu dee heerhii ter humuus hurdan edgeesei bolgoomjtoi yabah heregtei bolj baina shuu humuus mini