Багш нар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намуудын дарга нарт санал хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 24
Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намуудын дарга нарт саналаа хүргүүллээ. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Залуу багш нарын зөвлөгөөнөөс багш нарын тулгамдаж буй асуудлуудыг тусгайлан авч, нэгтгэн боловсруулж “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-д тусгуулахаар төслийн саналыг хүргүүлсэн.
Тус саналыг “Багш нараа сонсоё” хэлэлцүүлэгтэй нэгтгэж, энэ оны 3 дугаар сарын 16-ны өдөр болсон 1000 багшийн уулзалтаар дахин хэлэлцүүлж, түүнээс гарсан саналыг нэмж тусгасан төслийг улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрөөр дамжуулан төрийн бодлогод тусгуулахаар өнөөдрөөс эхэлж Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намуудын дарга нарт хүргүүлж эхэллээ.2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө багш нарын өмнө тулгамдаж буй асуудлыг тусгаж шийдвэрлэхээ илэрхийлнэ гэдэгт итгэж байна.















Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top