АТГ-аас “Хуулийн байгууллагын үйл ажиллагааны талаар буруу ташаа мэдээллийг зориудаар тарааж олон нийтийг өдөөн хатгах оролдлого хийж байна” гээд албан ёсны мэдээлэл өгөв. Тус газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Т.Мөнхтунгалаг дараах мэдээллийг хийлээ.
Авлигатай тэмцэх газрын төрийн ордонд нэвтрэх эрхийн зөвшөөрөлтэй мөрдөн байцаагчид энэ сарын 22-ны өдөр иргэн Н.Энхбаярт “Байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах тухай” албан бичгийг хүргэж өгсөн. Энэ албан бичгийн гол агуулга нь “Таны байгаа газарт очиж мэдүүлэг авъя” гэсэн утгатай.
Н.Энхбаярыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж байгаа. Тиймээс хуулийн байгууллагын дуудсан цагт ирэх үүрэгтэй. Авлигтай тэмцэх газраас түүнд өнөөдрийг хүртэл таван удаа зарлан дуудах хуудас аваачиж өгсөн.
Тухайлбал, 2015 оны хоёрдугаар сарын 26, 2016 оны нэгдүгээр сарын 18, хоёрдугаар сарын 17, мөн сарын 22, гуравдугаар сарын 22-нд тус тус зарлан дуудах хуудас өгч байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах хэрэгтэй. Иймээс АТГ хуулиа биелүүлэхийн тулд бололцоотой арга хэмжээг авч, өчигдөр иргэн Н.Энхбаярыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулахыг хүссэн албан бичиг гардуулж өгсөн гэв.

Сэтгэгдэл ( 7 )
АТГ=ЭТГ ЭТГ /Энхбаяртай ТГ ЭЛБЭГДОРЖИЙН ТГ/
:-bd ялтанг гуйгаад байлгүй чирээд аваад яваач.
archaagvi yumnuud eebeegin umnu gulug boloh yumaa
элбэгээгийн удирдддаг газар бна даа энэ газар
Turd uilchildeg bga biz de. Zarilda ch huwi hund uilchildeg gazar shig.odo bolioch de guij bn.jiriin irged zalhaj bga bh da
enhbayrtai temtseh gazar bolchihloo
Avligatai temtseh gazriig tatan buulgaya ene gazar neg l bish mash sejigtei uil ajillagaa yavuulaad baina