АСЕМ-ын үеэр үйлчлэх 52 машиныг авчирчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 23

Монгол Улсад долдугаар сард болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтын бэлтгэл үргэлжилж байгаа билээ. Энэ хүрээнд АСЕМ-ын уулзалтын үеэр үйлчлэх авто машинуудыг онцгой албан татвар болон, гааль нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тусгай зориулалтын автомашины жагсаалтыг энэ сарын 7-ны Засгийн газрын тогтоолоор баталсан. Тэгвэл тусгай зориулалтаар буюу цагдаагийн цуваанд ажиллах 52 ширхэг Приус-30 машиныг оруулж ирсэн талаар эх сурвалж мэдээлж байна. Эдгээр 52 ширхэг Приус-30 машин нь тусгай тоноглогдсон, шатахуун бага зарцуулдаг бөгөөд цагдаагийн зориулалтаар ашиглах юм. АСЕМ-ын уулзалтын үеэр энэ машиныг цагдаагийн цуваанд явуулах юм байна. Харин АСЕМ-ын уулзалтын дараа эдгээр машиныг худалдах, эсвэл орон нутгийн цагдаагийн хэлтсүүдэд хуваарилж өгөх асуудлыг шийдэх аж.

Ямартай ч өмнө нь АСЕМ-ын уулзалтын үеэр тансаг зэрэглэлийн автомашиныг худалдаж авах тухай яригдаж, ихээхэн маргаан дагуулсан билээ. Гэвч энэ асуудлыг аль болох төсвийн зарцуулалт багатайгаар шийдвэрлэхээр хэлэлцэж буй.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zorro(150.129.142.177) 2025 оны 03 сарын 13

Нөгөө таван богдоо д эмжжээл улсын мөнгөөр баячуудыг хөрвүүлээд дэмжих юумаа

1  |  0
Н.БАЯР(103.57.94.176) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ ЭНЭ МАШИН ЧИНЬ АГААР БАГА БОХИРДУУЛДАГ ШҮҮ =D>

1  |  0
bilegsaikhan(112.72.11.110) 2025 оны 03 сарын 13

zarah boluu belen mongoor ni avna

1  |  0
Top