Иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлэхийг хуулиар хоригложээ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 23

УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталжээ. Хуулийн шинэчлэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно”, гурав дахь хэсэгт “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна” гэсэн заалтыг нэмэлтээр оруулсан байх юм. Мөн хуулийн 282 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.2, 283.3, 283.4 дэх хэсгийг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлэхийг тус хуулиар хоригложээ. Зах зээл дэх мөнгө хумигдаж, улсын эдийн засаг сулралтай энэ үед хүүтэй зээлийн үйлчилгээний эрхийг зөвхөн арилжааны банк, банк санхүүгийн байгууллагад олгох нь мөнгөний эрэлд гарсан иргэнээ бодоогүй шийдвэр гэж эдийн засагч Ж.Дэлгэрсайхан тайлбарлалаа. Тэрбээр “Иргэд хооронд мөнгө шилжүүлэх, зээлдүүлэх, зээл нь хүүтэй байж болох эсэх асуудлыг өнөөгийн Монголын эдийн засагт нээлттэй хэвээр үлдээх нь хамгийн зөв алхам” гэж харж байна. Зээлийн гэрээ бол иргэдийн хооронд хийгддэг хамгийн нийтлэг гэрээний нэг төрөл бөгөөд ихэвчлэн хүүтэй байгуулагддаг аж. Бусдад зээл олгосны төлөө хариу төлбөр авах боломжийг хуулиар хязгаарлана гэдэг байж болшгүй зүйл гэж Иргэний хуулийн нэмэлт өөрчлөлтийг шүүмжлэх хуульч ч байна.Энэ хууль ирэх есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн шинэтгэлийн хуулийн хамтаар хэрэгжиж эхэлнэ.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(112.72.11.121) 2025 оны 03 сарын 13

Иргэдээ баяжуулчихаад дараа нь энэ хуулиа ярь.өөр хийх юм алгуу

1  |  0
bayn hun(202.9.40.239) 2025 оны 03 сарын 13

Za za munguu ofshor dansand hiiy dee kkkk

1  |  0
Оюук(103.23.51.1) 2025 оны 03 сарын 13

Энэ маш зөв хууль болсон байна муусайн мөнгө хүүлэгч нар хүнийг хэтэрхий шулдаг үүнийг таслан зогсоох нь зөв

1  |  0
Gala(150.129.140.204) 2025 оны 03 сарын 13

Mongol ulsiig ih hural bish irged oorsdoo avj yavj bn

1  |  0
Bondooloo(150.129.140.204) 2025 оны 03 сарын 13

Ih hural mergejliin bish, mergeshsen bish, tuslah, zuvluhuud n ch bas adilhan taar shuudainuud gedgee dahin dahin notolsoor l bh yum da

1  |  0
Huts(103.57.92.140) 2025 оны 03 сарын 13

Muu lalaruud uheesei. Ulsiig tam bolgosoniihoo tuluusund ta nar ali muugaa uzehdee l uzne dee

1  |  0
irgen(103.229.123.217) 2025 оны 03 сарын 13

Duugai ajilaa hii. Irged hoorondoo yah ni hubalzuudad hamaagui. Ta nar shig ulsiin mungu zugeer gudaraagui. Shataj vheesei ene gishuud

1  |  0
zochin(103.229.123.217) 2025 оны 03 сарын 13

Huue huuli batlaj bgaa erhemvvdee sons. Tui mai

1  |  0
zochin(150.129.141.56) 2025 оны 03 сарын 13

heden bank bank busad n uilchuuldeg bailgah yum baina l daa6 huulia zurcjich huuli gargah yum baina l daa

1  |  0
Bbb(69.143.11.9) 2025 оны 03 сарын 13

Irgeddee ajliin bair, amidrah taatai orchnoo burduulchiheed hunii huviin asuudal ruu or. Irgediin hoorondiin 5 , 10 tsaasnii asuudal terbumaar n iddeg ta nart yamar ch hamaagui. Chotgor luugee tonil.

1  |  0
Zochin(103.229.121.20) 2025 оны 03 сарын 13

Za stoi aldag yum bna xeden olugarxyydaa demjeed ard tumnee daramtalchix yum bnsldaa

1  |  0
б(202.70.33.210) 2025 оны 03 сарын 13

Зайлаа муу пиздакууд

1  |  0
Уненшт (59.153.112.9) 2025 оны 03 сарын 13

Тиймшт банкуудаас зээл авна гэдэг зарим хунд улгэрийн далай тэгээд хувьдаа хунээс зээлэхгуй хаанаас авах юм тавиад нохцол бх биш банкинд бодсон болоогуй хууль батлах юмаа

1  |  0
Top