Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар малчдын ноосны урамшууллыг ирэх дөрөвдүгээр сараас олгохоор болжээ. Тодруулбал, энэхүү урамшууллыг үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир, хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчдад олгодог билээ. Харин энэ жилээс  үндэсний үйлдвэрт ноосоо тушаасан малчин бүхэн урамшуулал авах эрхтэй болжээДашрамд дурдахад, энэ удаа нийт 19.6 тэрбум төгрөгийн ноосны урамшууллыг малчдад олгохоор болсон байна.