Түрээсийн орон сууц хөтөлбөрийн нийслэл дэх бүртгэлийг өнөөдрөөс эхлүүлж байна. Өнөөдөр, маргаашийн хувьд түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй ахмадуудыг эхэлж бүртгэж байгаа юм. Одоогоор ТОСК-ийн гадна иргэд бүртгүүлэхээр иржээ.
Тус орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг зорилтот бүлгээр нь хувааж, бүртгүүлэх өдрийг хуваарилсан байгаа билээ. Дараах хүснэгтээс өдрийг харна уу.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настанд 15 хувь, залуу гэр бүл буюу 2016 нэгдүгээр сарын 1-ээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөрт 20 хувь, хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 30 хувь, төрийн албан хаагчид 15 хувь, байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрхөд 5 хувь, 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд 10 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг халамжилдаг гэр бүлд 5 хувийн квот олгож байгаа юм.
Хэрвээ бүртгүүлсэн иргэдийн тоо квотоос давсан тохиолдолд сугалаа явуулах замаар тодруулна.
Иргэдийн хувьд хугацаандаа бүртгүүлж амжаагүй, шаардлага хангахгүй шалтгаанаар буцаагдсан тохиолдолд энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-ний дотор дахин бүртгүүлэх юм байна.
Түрээсийн орон сууцны үнэ
Түрээслэгч иргэний төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцад амьдрах хугацаа тав хүртэлх жил байх юм байна. Иргэд түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдахдаа болзошгүй эрсдэлийг тооцож гурван сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцааг гэрээлэгч талд төлөх ёстой юм байна. Ойролцоогоор 420-840 мянган төгрөгийг төлнө.Түрээсийн нэг сарын төлбөрийг орон сууцны нийт талбайн хэмжээ, өрөөний тооноос хамааруулан нийслэлд 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар Засгийн газраас тогтсон.
Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдэд тавих ерөнхий шалгуур
Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүрдүүлэх материал
Өөрийн эзэмшлийн орон сууцгүй болохыг тодорхойлсон эрх бүхий байгууллагын лавлагаа

Сэтгэгдэл ( 0 )