“Сансрын нэг өдөр” өдөрлөг болж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 20

Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ой энэ сарын 22-ны өдөр тохионо. Харин өнөөдөр тус ойд зориулсан “Сансрын нэг өдөр” шинжлэх ухаан танин мэдэхүйн нээлттэй өдөрлөг “Буянт Ухаа” спорт цогцолборт болж буй юм. Өдөрлөгийн үеэр Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойг тохиолдуулан Дүдү боловсрол сангаас Цаасан онгоцны улсын аврага шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулж байна. “Цаасан онгоц” хөтөлбөрөөр дамжуулж хүүхэд багачууд, оюутан залуучуудад STEM боловсрол /шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик/ олгох зорилготой гэж зохион байгуулагчид онцолжээ. Мөн сургагч багш, мэргэжлийн тамирчид /цаасан онгоцны нисгэгч/ бэлтгэж, цаашлаад дэлхийн чанартай тэмцээнүүдэд оролцох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top