Цасанд гурав төөрч осгох шахсан иргэдийг нэгэн иргэн аварсан сайхан мэдээ байна. Тодруулбал, энэ сарын 11-ний өдөр Улаанбаатараас Шилийн богд уулыг зорьсон ах дүү хоёр цасанд төөрч улмаар автомашин нь шатахуунгүй болж осгох шахжээ. Тэднийг ийн төөрч явахад нь “Талын агуй” жуулчны баазын захирал М.Амгалан олж тусалсан байна. М.Амгалан руу энэ сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг дарга М.Батжаргал холбогдож, төөрсөн иргэдийг аврах хүсэлт тавьжээ.Энэ талаар М.Амгалан “Өдрийн сонин”-д “Манай сумын Засаг даргад Эрдэнэцагаан сумаас хоёр иргэн Шилийн богд руу гараад гурав хоног сураггүй байна гэж Онгон сумын Засаг дарга хэлсэн гэсэн. Ах дүү хоёр Эрдэнэцагаан сумаас гарахдаа автомашиндаа бензин дүүргээд гарсан гэсэн. Гэвч цас ихтэй, зам бартаатай, хүн бараг яваагүй байсан болохоор төөрсөн байна лээ. Тэд уулан дээр гарч гэр рүүгээ төөрсөн гэдгээ хэлсэн гэсэн. Онцгой байдал дуудахаар хол газар, цас ихтэй гэж бодоод надаас тусламж хүссэн гэсэн. Тэгээд би ажилчинтайгаа цас ухан байж явсаар автомашиныг олоод очтол гал хөсгүй, нимгэн хувцастай, гар хөл нь хөлдөж, шоконд орсон байсан. Тэгээд тусламж үзүүлсэн. Ахынх нь биеийн байдал гайгүй. Дүү нь шоконд орж, нэлээд хэцүү байдалтай байсан. Тэд хотын харьяат иргэд юм билээ. Уржигдар гэрийнхэн нь ирээд аваад явсан” хэмээн ярьжээ.
М.Амгалан руу энэ сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг дарга М.Батжаргал холбогдож, төөрсөн иргэдийг аврах хүсэлт тавьжээ. Ингээд тэрээр таван цагийн турш хайсны эцэст тэднийг гэрээсээ 30 гаруй километрийн цаанаас олж, гэртээ авч ирснээр эхнэр Д.Буянсайхан нь яаралтай тусламж үзүүлсэн байна. Азаар эхнэр Д.Буянсайхан нь хүний их эмч байжээ.
М.Амгалангийг “Талын агуй” жуулчны бааз Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас 14 километр зайд оршдог аж.


Сэтгэгдэл ( 2 )
Mash ikh amjilt husye.buyantai humuus we.amjilt az jargal husye
Hunii ami nas avrahaas iluu buyantai zuil gej barag baihgui. Mongol hunii huvid bayrlasanaa ilerhiilie