Манай улсад жижиг мөнгөн дэвсгэрт үнэгүйдэж байгаа тухай албаныхан хэлж байна. Тодруулбол 10,20-ын дэвсгэртүүдийг нэрлэж болхоор байгаа юм. Хүмүүс жижиг мөнгөн дэвсгэртийг эдийн засагтаа гэхээс илүү шашин, уул овоон дээр тавих зэргээр хэрэглэдэг нь үнэгүйдэх гол шалтгаан болдог байна.
Уг нь монгол төгрөгийн насжилт 3-4 жил байдаг бөгөөд насжилт нь дууссан мөнгөн тэмдэгтүүдийг устгалд оруулах ёстой аж. Гэвч жижиг мөнгөн дэвсгэртүүд дээрх шалтгаануудын улмаас Монголбанкинд эргэж орж ирдэггүй байна.
Нэмэж мэдээллэхэд Монгол банкнаас 10,20 –ын дэвсгэртийн хэвлэлтийн зардалыг багасгахын тул усан хээ, ялтсан утас зэрэг зарим нууцлалыг хассан юм. Ингэснээр 10,20 мянгатын дэвсгэрттэй адил зардлаар хэвлэгддэг байсан нь тодорхой хэмжээгээр багасчээ.
А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )