5.5 сая төгрөгийн зээлийн асуудлыг шийдвэрлэжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 16

Малчдад олгож буй жилийн 10 хувийн хүүтэй зээлийн эхний өдрийн мэдээг өчигдөрийн 19 цагийн байдлаар Төрийн банкнаас Монголбанкинд ирүүлжээ.  Тус мэдээнд дурьдснаар Увс аймгаас нэг, Сэлэнгэ аймгаас хоёр нийт гурван малчин хамрагдах хүсэлт гаргасан байна. Хүсэлт ирүүлсэн малчид нийт 8.0 сая төгрөгийн санхүүжилт хүссэн бөгөөд үүнээс 5.5 сая төгрөгийн зээлийн асуудлыг шийдвэрлэж, хоёр малчинд зээл олгосон байна.

 Нэмэж мэдээллэхэд өнгөрсөн сард “мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг сайжруулж, малчид фермерийн орлогыг нэмэгдүүлэх” зорилгоор Засгийн газраас “Сайн малчин” хөтөлбөрийг баталаж дээрх зээлийн асуудлыг тусгасан юм.  

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top