Орон нутгийн интертнэт хурд Улаанбаатар хотынхтой ижил төвшинд очно

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 15

Хөдөө орон нутгийн хэрэглэгчдэд харилцаа холбооны дэвшилтэт технологид суурилсан зарим шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд ,үндсэн сүлжээгээр өгөгдлийг дамжуулахад хүчин чадал хүрэлцээгүй байсан. Иймд Монгол Улсын Засгийн газраас дээрхи нөхцөл байдлыг шийдвэрлэх санхүүгийн болон, хууль эрх зүйн нөхцөл боломжийг 2016 оны 123 тоот тогтоолоор шийдвэрлэж, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг”-аар үүрэг болгосон юм. Тиймээс үүрэг болгосон чиглэлийн дагуу өнөөдрөөс эхлэн интернэтийг 21 аймагт “Ижил үнэ-Тэгш хурд”-аар өгөх боломжийг бүрдүүлж чаджээ. Өөрөөр хэлбэл хурд гурав дахин нэмэгдэж, үнэ байршлаас үл хамааран ижил болох юм. Түүнчлэн Youtube-ээр бичлэг үзэхэд гацдаггүй болно.

Монгол Улсын хэмжээнд 285 сум сууринг хамарсан шилэн кабелийн сүлжээ байдаг ч үндсэн сүлжээгээр өгөгдлийг дамжуулах хүчин чадал нь нийт 2.5 Гбит/с байгаа юм. Энэ нь орон нутгийн хэрэглэгчдэд харилцаа холбооны дэвшилтэт технологид суурилсан зарим шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд хүрэлцээгүй байна

 Өнөөдрийн байдлаар 21 аймгаас 16 аймгийн төвийг 1Гбит/с багтаамжтай холбожээ. Үлдсэн таван аймгийг энэ оны 4-р сарын 1-ний өдрийн дотор холбохоор бэлтгэх ажлыг бүрэн хангасан байна. МХС ТӨХХК-ийн сүлжээний багтаамж нэмэгдэж, интернэтийн бөөний үйлчилгээний үнэ тариф буурсанаар орон нутагт харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж, үйлчилгээний чанар дээшлэх нөхцөл бүрдэхээс гадна, хөдөө орон нутаг, хот суурин газарт газарзүйн байршлаас үл хамааран интернэтийн үйлчилгээг ижил үнэ тарифаар хүргэх, интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдэх өргөн боломж нээгдэж байгаа аж.

2016 оны гуравдугаар сарын 15-ны өдөр сүлжээний өргөтгөл хийгдэж сүлжээнд холбогдох 16 аймаг:

  • Архангай
  • Баянхонгор
  • Булган
  • Говьсүмбэр
  • Дархан-Уул
  • Дорноговь
  • Дорнод
  • Дундговь
  • Орхон
  • Өвөрхангай
  • Өмнөговь
  • Сүхбаатар
  • Сэлэнгэ
  • Төв
  • Хөвсгөл
  • Хэнтий

2016 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр сүлжээний өргөтгөл хийгдэж сүлжээнд холбогдох 5 аймаг:

Баян-Өлгий

Говь-Алтай

Завхан

Ховд

Увс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top