Төрийн банк өнөөдрөөс эхлэн малчдад жилийн 10 хувь, сарын 0.8 хувийн хүүтэй зээл олгож эхэлнэ. Зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газраас гаргаж байгаа юм. Ингэхдээ 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж, Төрийн банкинд 3 хувийн хүүтэй зээл хэлбэрээр олгохоор болсон талаар УИХ-ын дарга З.Энхболд мэдээллээ. 10 хувийн хүүтэй зээлийг авах малчдад данстай байх, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдсан байхаас гадна малаа эрүүл байлгах гэсэн гурван үндсэн шаардлага тавьж байна. Малчид 100-500 бог малтай бол 2.5 сая төгрөг хүртэлх зээлийг 12 хүртэл сарын хугацаатай, 500-аас дээш бог малтай бол 5 сая төгрөг хүртэлх зээлийг 18 хүртэл сарын хугацаатай авч болох ажээ.Үүнээс өмнө Засгийн газрын хоёрдугаар сарын дөрөвний өдрийн тогтоолоор Төрийн банкинд үүрэг болгосны дагуу 40.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 17 мянга 411 малчны зээлийн хүүг 18 хувь болгон бууруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )