Татварын илүү төлөлтийг энэ сард багтааж буцаан олгоно

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 14

Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 75 396 татвар төлөгч иргэн 2015 оны тайлан ирүүлсэн  бөгөөд нийт 45,8 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсан байна. Энэ нь урд оны тайлангаар баталгаажуулсан илүү төлөлттэй харьцуулбал 3453 татвар төлөгч буюу 1,7 тэрбум төгрөгөөр илүү байгаа юм байна.

Буцаан олголт авахаар 2016 оны 1 дүгээр сарын 22-ноос өмнө тайлангаа ирүүлсэн, нийслэлийн 1-р ээлжийн 11 727 иргэний баталгаажуулсан илүү төлөлтийг 3 дугаар сард багтааж буцаан олгохоор нийслэлийн төрийн сангаас төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top