УИХ дахь МАН-ын бүлгээс цалин, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах шаардлага тавьж буй. Гэхдээ энэ нь бодит амьдралд хэрэгжих боломжгүй гэдгийг арилжааны банкныхан хэлдэг.
Тэгвэл энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Тэтгэврийн зээлийг нийгмийн хамгааллын салбартай холбох шаардлагагүй. Хувь хүн өөрөө тэтгэврээ барьцаалаад, арилжааны банкнаас зээл авч байгаа асуудал. Ер нь энэ бол сайн зээл биш. Бусад улс оронд энэ зээлийг хар зээл гэдэг. Тэтгэврийг эрсдэлд орсон хүмүүст өгч байгаа тэтгэмж юм. Гэтэл энэ тэтгэмжээ барьцаалаад зээл авахаар эрсдэлд орно. Тиймээс тэтгэврийн зээлийг төрөөс дэмжээд байх зөв бодлого биш. Нөгөө талдаа тэтгэврийн зээлийг зохицуулсан хуультай болох ёстой. Энэ хуулийн төсөл дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна” гэлээ.
Тэтгэврийн зээлийг юунд зарцуулж байгаа талаар салбарын яамнаас судалгаа хийжээ. Ингэхэд зээл авсан ахмадын 70 гаруй хувь нь өөртөө огт хамааралгүй зүйлд зарцуулдаг гэсэн байна. Тухайлбал, машин, байшин, сургалтын төлбөр гэх мэт зүйлсэд зарцуулсан судалгаа байдаг аж.


Сэтгэгдэл ( 2 )
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхөө гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан.
Soliorood bgaach.hudla hutsaad bh yum deeremchid chini.