Татварын буцаан олголтод 40 гаруй тэрбум төгрөг зарцуулна

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 10

Энэ жил татварын буцаан олголтод 40 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар байгааг Гааль, Татварын Ерөнхий газраас мэдээллээ. Өмнө нь татварын буцаан олголтын хэмжээ жилд дунджаар 8 тэрбум төгрөгөөр нэмэгддэг байсан бол энэ жил татварын буцаан олголтын хэмжээ нэг тэрбум орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд 75.3 мянган иргэн хүн амын орлогын албан татвараа тайлагнаж, 44.8 тэрбум төгрөгийн албан татварын илүү төлөлтийг буцаан олгохоор болжээ. Татварын буцаан олголтын эхний ээлжийг энэ сард буцаан олгох аж. Татварын буцаан олголтын 18.6 хувийг анх удаа орон сууц худалдан аваад эхний жилдээ татвараа буцаан авч байгаа иргэд бүрдүүлж байгаа бол 33 хувийг 2, 3 дахь жилдээ үргэлжлүүлэн авч байгаа татвар төлөгчид бүрдүүлжээ. Харин 49 хувийг сургалтын төлбөрийн буцаан олголт эзэлсэн байна. Хуулийн дагуу анх удаа орон сууц худалдан авсан иргэдэд 3 сая төгрөгийн татварыг буцаан олгодог. Мөн сургалтын төлбөр, албан томилолтын зардал, Засгийн газрын өрийн бичгийн төлбөр, малын толгойд ногдох орлого, НӨАТ-ын урамшууллаас ногдох орлого гээд 18 төрлийн орлогыг албан татвараас чөлөөлж, хөнгөлөлт үзүүлэхээр хуульчилсан байдаг. Харин иргэдийн хувьд зөвхөн орон сууц худалдан авсан, сургалтын төлбөр төлсөн орлогоо л татвараас чөлөөлүүлэхээр тайлан мэдүүлдэг байна. Үүнд нэг талаас хэрэгжээд 9 жил болж байгаа хуулийн талаар иргэд төдийлөн сайн мэддэггүй, нөгөө талаас зарим орлогыг нь хувь хүн биш албан байгууллагууд тайландаа тусгадаг нь нөлөөлдөг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мйни(103.242.47.10) 2025 оны 03 сарын 13

bayn olgiin n tatbariin butsaan olgolt hezee oeoh we sda

1  |  0
Top