Хавдартай иргэд төмөр замаар үнэгүй зорчино

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 09

Улаанбаатар төмөр зам” -аас хавдартай иргэдийг жилдээ нэг удаа төмөр замаар үнэгүй зорчуулахаар болсон байна.  “Улаанбаатар төмөр зам”, “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа энэ ажил гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлжээ. Төмөр зам дагуу байрладаг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дорноговь аймгийн хавдартай иргэд энэ үйлчилгээнд хамрагдах юм байна. Учир нь эдгээр аймагт жилд 800 орчим хүн хавдрын өвчлөлтэй хэмээн оношлогддог байна. Гэхдээ үнэгүй зорчих иргэдэд тодорхой насны хязгаар тавьсан бөгөөд  хорт хавдраар оношлогдсон 18 нас хүртэлх хүн, мөн 55-аас дээш насны ахмадууд багтах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top