Одонгийн мөнгийг өгч эхэллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 09

Алдарт эхийн одонтой эхчүүдийн мөнгийг уржигдраас өгч эхэлжээ. Улсын хэмжээнд 208 мянган одонтой ээж байдаг бөгөөд 78 мянга нь нэгдүгээр, 130 мянга нь хоёрдугаар зэргийн одонтой аж.

Тиймээс одонтой эхчүүдэд 25.6 тэрбум төгрөгийг зарцуулна хэмээн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд хэллээ. Учир нь нэгдүгээр одонтой эх жилдээ 200 мянга, хоёрдугаар одонтой бол 100 мянган төгрөг олгодог юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top