Гуравдугаар сард 3,8 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл татвараа төлөх ёстой бөгөөд 1, 2 дугаар саруудад 1,6,2,7 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл татвараа төлөх үүрэгтэй юм. 3 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн 1,2,6,7 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигч татвараа төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй бөгөөд эзэмшигчид торгууль ногдуулан ажиллаж байна.
Мөн энэ журмын дагуу орон нутагт байдаг ч Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгсэл албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрийг төлөхөөр заасан байдаг. Нийслэлд бүртгэлтэй, хөдөө орон нутагт уул уурхайд ажиллаж байгаа том аврын ачааны автомашинууд албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг нийслэлийн холбогдох дансанд төлөх ёстой юм. Иймд нийслэлд бүртгэлтэй ч хөдөө орон нутагт ажэиллаж байгаа тээврийн хэрэгсэл эзэмшигч та журамд заасан хугацаандаа татвараа төлнө үү гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )
tomor zamiin gomo monhoo n bainaa gants unsie bugded n hairtai shuu
tomor zamiin gomo monhoo n bainaa tolj chadgui za