ОБЕГ, нийслэлийн Онцгой байдлын штабаас өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн хотын орчмын зарим чиглэлийг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо. Тиймээс дараах чиглэлд амьдардаг хүмүүс эртхэн унаа тэргээ зохицуулах шаардлагатай болох нь.
Тодруулбал, “Туул тосгон-Био-120 мянгат”, “Өлзийт хороо-120 мянгат”, “Найрамдал зуслан-Саппоро-3-р эмнэлэг”, “Био комбинат-Сонсголон-5 шар”,“Эмээлт-Хархорин-Саппоро”, “Мал бордох-5шар-Саппоро”, “Баруун туруун-10-р хороолол”, “Тэрэлж-Налайх-Баруун 4-н зам”, “Гордок-Дүнжингарав худалдааны төв”, “Жаргалант тосгон-Хархорин”, “Баруун туруун-СХД-н 32 дугаар хороо-Саппоро” зэрэг чиглэлүүдийг түр хаагаад байна.

Сэтгэгдэл ( 1 )
ЗӨВ ШҮҮ =D>