Төрийн орон сууцын корпораци түрээсийн орон сууцад орох хүсэлтэй иргэдийг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд бүртгэхээр болжээ. Бүртгүүлсэн нийт иргэдийн дунд сугалаа явуулж, түрээсийн орон сууцад орох иргэдийг сонгох юм байна. Түрээсийн орон сууцын төлбөрийн нөхцөл нь түрээслэгч иргэн эхлээд заавал эрсдэлийг тооцсон гурван сарын барьцааг төлж, цаашид сар сард нь байрныхаа түрээсийн мөнгийг өгөөд явж болно. Байр түрээслэх иргэдийн сард төлөх мөнгө ирээдүйн сангийн дансанд хуримтлагдаж, эргээд орон сууц барих уу эсвэл худалдан авагчгүй болсон хувийн компаниудын барилгыг худалдан авах уу, дэд бүтцээ хэрхэн шийдэх вэ зэрэг түрээсийн орон сууцын хөтөлбөрөө сайжруулах ажилд хөрөнгө оруулалт болох аж.

Сэтгэгдэл ( 0 )