09:00 цагт: БИРЖҮҮДИЙН НЭГДСЭН ТӨВ БАЙГУУЛАХ ТАЛААР ЗОХИЦУУЛАЛТЫН БОЛОН ДЭД БҮТЦИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ Санхүүгийн зохицуулах хороо / засгийн газрын 4 дүгээр байр/ 207 тоотод болно. Хэлэлцүүлэгт СЗХ, Сангийн яам, Уул уурхайн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын хөрөнгийн бирж" ХК, Хөдөө аж ахуйн бирж ХХК, Монголын үнэт цаасны бирж ХХК, ҮЦТТТХТ ХХК, СЗХ-ны дэргэдэх Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөл, СЗХ-ны дэргэдэх Уул уурхайн хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн бодлогын зөвлөл, СЗХ-ны дэргэдэх ХАА-н биржийн бодлогын зөвлөл оролцоно. Холбогдох утас 88008781
09:00 цагт: “Монгол ТВ” телевизээс санаачлан гурав дахь жилдээ “Монголын телевизүүдийн чуулган”-ыг 2016 оны 02-р сарын 25-26-нд 09:00-17:00 цагт “Туушин” зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулна
09:30 цагт: Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнтэй. Зөвлөгөөнд аймгуудын Хүнс,Хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуй, Газар тариалан, Хүнс, Мал эмнэлгийн хэлтсийн дарга нар оролцоно. Хаяг: ХХААЯ-ны 1 дүгээр давхрын хурлын заал. Харилцах утас: 99072224, 95950015
10:00 цагт: Гадаад Хэргийн яамны Зөвшилцөл танхимд Европын Холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан Ахлах зөвлөх Майкл Мэтиссэн сэтгүүлчдэд зориулж мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 88080619, 89010515
10:30 цагт: Нээлттэй Засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийн хуралдаанд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцоно. Хурал “Пума Империал” зочид буудлын 2 давхарын хурлын танхимд болно.
11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд иргэн А.Одончимэг намуудын санхүүжилтийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт: Төрийн ордны Б танхимд МАХН МАН-тай хамтран хэвлэлийн хурал зарлалаа. Хурлаар "Эх орончдын өдөр" буюу гуравдугаар сарын 1-нийг хамтран тэмдэглэх талаар мэдээлэл өгнө.
12:00 цагт: "Сайдын цаг" уулзалтад Сангийн сайд Б.Болор, ГТЕГ-ын дарга С.Пүрэв нар оролцож, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулна.
18:30 цагт: Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-өөс Канадын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэй Монголын Дүлий Иргэдийн Урчуудын Холбоотой хамтран уран бүтээлчдэд тэнцвэртэй, тэгш боломжийг олгох, тэдний бүтээн туурвих үйл явцыг дэмжих зорилготой “Аниргүй дэх өнгө” сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнг “Бэст” арт галерейд нээх гэж байна. /Урчуудын эвлэлийн хорооны 2-р давхарт/
Үзэсгэлэнгийн үеэр сонсголын бэрхшээлтэй 10 залуу уран бүтээлчийн 16 шилдэг уран зураг ба график ажлуудыг танилцуулж, уран бүтээлийн ярилцлага өрнүүлэх болно. утас: 319015, 319017

Сэтгэгдэл ( 0 )