Хар тамхи хэрэглэдэг бүлэг этгээдийг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 23

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид хар тамхи хадаглаж, хэрэглэж байсан бүлэг этгээдийг илрүүлжээ. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо ...... рестораны гадна авто машины зогсоолоос Э, Э, О, М, А гэх этгээдүүд маншин дотор мансууруулах төлийн бодис хэрэглэж байсныг илрүүлсэн байна.

Мөн автомашинаас нь 1.1 грамм ICE буюу мөс гэх бодис илэрснийг эд мөрийн баримтаар хураан авчээ. Эрүүгийн хуулийн 192.2-т зааснаар эрүүгийн 201601000027 тоот хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Уг  хэрэгт холбогдсон этгээдүүд нь 1979-1994 онд төрсөн залуус байсан бөгөөд тэдний дунд урд өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан болон урд өмнө ял шийтгэл эдэлж байсан, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа этгээдүүд байжээ. 
Эх сурвалж: www.mminfo.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сайнаа(122.201.24.242) 2025 оны 03 сарын 13

Тодорхой бичихгүй байгаа нь дэмжиж байгаа хэрэг

1  |  0
Зочин(103.9.90.226) 2025 оны 03 сарын 13

Ерөнхийлөгч хар тамхичин пуучин Лхагвасүрэнг уучилж үоронгоосгаргасан.Харин Улсын Их хурал хар тамхичидыг хууль грагаад өршөөёихсөн.Манай Щрөнхийлөгч түүнд нь хориг тавиагүй.тэгэхээр хар тамхины сүлжээ ямар өндөр түвшинд байгааг харж болно.хар тамхичин хүн мөнгөгүй болоод ирэхээрээ мөнгөтэй хэнийг ч алаад тамхи авахад бэлэн гэж ил тод ярьж түүнийг нь бичдэг.Тийм л хүмүүсийг өршөөж байгаа болохоор Тэд хүрээгээ тэлж давралгүй яахав дээ .

1  |  0
Зочин(202.55.183.83) 2025 оны 03 сарын 13

Рестораных нь нэрийг бичээч ээ.

1  |  0
Top