Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болсонд тооцох тухай” А/115 дугаар захирамж гаргалаа. Уг захирамжаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутагт Хандгайтын аманд газар ашиглагч Монголын тэшүүрийн холбоо нь Газрын тухай хууль зөрчин газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүйтул нийслэлийн Засаг даргын 2000 оны 309 дүгээр захирамжийн Монголын тэшүүрийн холбоонд холбогдох хэсгийг дуусгавар болсонд тооцлоо.
Газар ашиглах эрх нь хүчингүй болсон Монголын тэшүүрийн холбооны газар ашиглах эрх дуусгавар болсонд тооцож, газар чөлөөлөх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг өглөө.

Сэтгэгдэл ( 3 )
torooc sfortiig xogjuulex xeregtei aliin bolgon mongotei oligarxuudad daragdaj baix um bolie oo
БОЛЬЁ ОО X(
Буруу. Ард иргэд элдэв төлбөргүйгээр агаарт гарч болдог ганц газрыг хэвээр нь байлгаач. Хэн нэг нь одоо өөрийн болгож хувьдзаа л авах алхмаа хийж байна.