Хичээлийн шинэ жилээс хөлбөмбөгийн хичээл орно

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 22

МХБХ, БСШУ-ны яамтай хамтран “Өсвөр үеийнхний хөлбөмбөг” хөтөлбөрийг ЕБС-иудад хэрэгжүүлэхээр боллоо. Өнгөрсөн баасан гарагт БСШУ-ны яамны сайд Л.Гантөмөр болон МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. 2016-2017 оны хичээлийн жилийн хөтөлбөрт багтаан  Хөлбөмбөгийн хичээл ерөнхий боловсролын сургуулиудад орох бөгөөд сурагчид есдүгээр ангиасаа эхлэн өөрийн дуртай хичээлээ сонгох үедээ хөлбөмбөгийн хичээлийг сонгож гүнзгийрүүлэн хичээллэж мэргэжлийн тамирчин болох боломжтой юм. Хөлбөмбөгийн мэдлэг боловсрол эзэмшсэн биеийн тамирын багш нарыг БСШУ-ны яамнаас цалинжуулахаар болсон зэрэг олон сайн талтай заалтууд уг гэрээнд тусгагдсан байна. 

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top