Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 22

11.00 цагт: “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ онд зохион байгуулах соёл урлагийн арга хэмжээнүүдийн талаар нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд хэвлэлийн бага хурал зарлалаа.  Хуралд нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нар оролцоно.
 
11.00 цагт: "Монгол-Хятадын молекул биологийн хэрэглээний хамтрасан лаборатори"-ийн нээлт болно. Лабораторийн нээлтэд БСШУ-ны сайд Л.Гантөмөр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мин нар оролцоно. Хаяг: Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн Армоно нэгдлийн байр.
 
11.40 цагт: Афганистан улсад явагдаж буй НАТО-ийн тэргүүлсэн хүчний "Шийдэртэй дэмжлэг" ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын 2 дугаар ээлжийн энхийг сахиулагчидыг Төрийн дээд одон медаль, Батлан хамгаалах салбарын медалиар шагнах ёслолын арга хэмжээ ЗХЖШ-ын 320 тоот танхимд  болно.
 
14.00 цагт: Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар, Засаг даргын Тамгын газрын дарга, Хотын Ерөнхий менежер, Ерөнхий архитектор нарын бүрэлдэхүүнтэй Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан Дүнжингарав худалдааны төв байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top