Нэг. Зика вируст халдварын өнөөгийн байдал
Зика вирүсыг анх 1947 онд Уганд улсад бичнээс илрүүлсэн. Зика вируст халдвар нь 2014 онд Чили улсад, 2015 оны тавдугаар сараас эхлэн Бразил болон дэлхийн 27 улсад нярайн тархи жижигрэх өвчин, мэдрэлийн эмгэг (Guillain-Barrйsyndrome) эрчимтэй тархаж байна. Уг халдвар нь жирэмсэн эхээс урагт хэрхэн халдаж байгаа талаар нарийн судлаагүй боловч гол төлөв шумууланд хазуулснаас мөн цус, бэлгийн замаар дамждаг байж болзошгүй гэж үзэж байна. Иймд 2016 оны хоёрдугаар сарын 1-нд ДЭМБ-ын Олон улсын эрүүл мэндийн Шуурхай хорооны хурал хуралдаж, энэ халдварыг “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” үүссэн гэж үзэн гишүүн орнууддаа мэдэгдэл хүргүүлсэн.
Хоёр. Зика вирүст халдварын тархвар зүй
2.1 Үүсгэгч:
Зика вирус (ZIKV) нь Flaviviridae овгийн Flavivirus-ийн төрөлд багтдаг. Вирус нь бүрхүүлтэй, сегментгүй, дан утаслаг, эерэг РНХ-т геномтой, биологийн аюулын II төвшний үүсгэгч юм.
Үүсгэгчийн тэсвэрлэх чанар:
Халдваргүйтгэлийн бодисууд, түүний дотор спирт болон иод агуулсан нэгдлүүдэд мэдрэг, гадаад орчин болон хүчиллэг нөхцөлд тэсвэр муутай, физикийн хүчин зүйл буюу дулааны болон хэт ягаан туяаны үйлчлэлд тэсвэргүй.
2.2 Байгалийн голомт
Дэлхий дээр ойролцоогоор 41 төрлийн 3600 зүйлийн шумуул тархсан байдгаас Aedes төрөлд хамаарагдах 700 гаруй зүйлийн шумуул бүртгэгдсэн. Эдгээр шумуулын 60 орчим хувь нь Ази, Номхон далайн улс оронд, 35 хувь нь Америк тивд тархсан байна. Монгол Улсад Aedes, Anopheles, Culex, Culiseta гэсэн дөрвөн төрөлд хамаарах 30 зүйлийн шумуул бүртгэгдсэнээс Aedes төрлийн шумуул манай орны ихэнх нутгаар тархсан байна. Aedes төрлийн шумуул нь Денгийн чичрэг, шар чичрэг, Чикингуния, Зика вируст халдвар зэрэг өвчнийг дамжуулдаг.
2.3 Халдвар дамжих зам
Мэдрэг хүн амын бүлэг:
Жирэмсэн эмэгтэйчүүд, Зика вируст халдвар бүртгэгдэж буй улс оронд аялсан хүмүүс
2.4 Эмнэл зүй:
Халдвар авсан хүн амын 30 орчим хувьд нь шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илрэх бөгөөд шумууланд хазуулснаас хойш 3-12 хоногийн дараа халуурах, тууралт гарах, нүдний салст үрэвсэх, булчин, үе мөч өвдөх зэрэг шинжүүд 2-7 хоног үргэлжилнэ. Гол төлөв жирэмсэн эхчүүдээс амьгүй ураг, тархи жижигрэх өвчтэй нярай төрөх болон өвчтнүүдэд мэдрэлийн эмгэг (Guillian Barre syndrome)-ийг үүсгэж байна. Тиймээс дээрх зөвлөмжийн дагуу иргэд халдвар тархсан улсад аялахгүй байхыг холбогдох албаныхан анхааруулж байна.
Эх сурвалж: www.mminfo.mn

Сэтгэгдэл ( 3 )
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ.
uhseen
yah yum be tegd