Хүчингүй жолооны үнэмлэхээ заавал солиулах шаардлагатай

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 18

Замын хөдөлгөөний аюулгуй байдлын тухай хууль шинэчлэн батлагдаж, 2015 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Үунтэй холбоотойгоор хэд хэдэн журам батлагдаж гарсны нэг нь жолоодох эрхийн журам юм. Тус журмын дагуу 2008 оноос өмнө олгогдсон жолоодох эрхийн шар үнэмлэх хучингүй болж, жолооч нар шинэ загварын саарал унэмлэхээр солиулах шаардлагатай болсон. Тэгвэл энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбатаас тодрууллаа.

-Жолооны  шар үнэмлэхийг сольж эхэлсэн гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдаад 2015 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Хуулийг дагаж жолоодох эрхийн журам батлагдан гарсан байгаа. Үүнтэй холбоотойгоор 2008 оны гуравдугаар сарын 1-ний өмнөөс өмнө олгогдсон жолоодох эрхийн үнэмлэхийг хүчингүйд тооцсон. Өөрөөр хэлбэл, хугацаа заагаагүй жолоодох эрхийн шар үнэмлэх хүчингүй болсон гэсэн үг. Жолоодох эрхийн шинэ загварын саарал үнэмлэхийг 10 жилийн хугацаатай олгож байгаа. Тиймээс хүчингүй болсон шар үнэмлэхийг солих ажлыг манай Лицензийн төв хариуцан ажиллаж байна.

 

...Хуулийнхаа заалтаар хүчингүй үнэмлэх учраас заавал солиулах шаардлагатай. Хоёрдугаарт, тухайн үнэмлэх хүчингүй учраас тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэж үзнэ. Тиймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авна...

 
-Шар үнэмлэхээ солиулахын тулд жолооч нар маань ямар материал бүрдүүлэх вэ?
 
-Тухайн жолооч эхлээд үнэмлэхээ солиулах хүсэлт бүхий өргөдлийг бичнэ. Мөн иргэний үнэмлэхээ хувилж хавсаргахаас гадна нэг хувь цээж зураг, жолооны үнэмлэхний үнэ тушаасан баримт, эрүүл мэндийн хуудсыг бүрдүүлж ирэх юм.
 
-Жолооны үнэмлэхний үнэ нь хэд вэ?
 
-Банкинд жолооны үнэмлэхний 12500 төгрөг тушаана.
 
-Ер нь шар үнэмлэхийг заавал солих шаардлагатай юу?
 
-Заавал солих шаардлагатай. Хууль зүйн сайдын тушаалаар жолоодох эрхийн үнэмлэхний загвар батлагдсан шүү дээ. Замын хөдөлгөөний тухай хуульдаа үнэмлэхийг 10 жилийн хугацаатай олгоно гээд заачихсан байгаа. Шинэ загварын саарал үнэмлэхний хувьд манай улс төдийгүй, олон улсад тараагдчихсан учраас зайлшгүй солих шаардлагатай. Тухайн жолооч ямар нэг байдлаар Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нэгдсэн орнуудад тээврийн хэрэгсэл жолоодлоо гэхэд хуучин шар үнэмлэхийг тухайн улс хүлээж авахгүй. Ерөнхийдөө жолооны үнэмлэхний загвар батлагдаад хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн учир хүчингүй болсон үнэмлэхийг дахин ашиглах боломжгүй.
 
-Шар үнэмлэхээ солиулаагүй жолоочид хариуцлага тооцож эхэлсэн үү?
 
-Хуулийнхаа заалтаар хүчингүй үнэмлэх учраас заавал солиулах шаардлагатай. Хоёрдугаарт, тухайн үнэмлэх хүчингүй учраас тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэж үзнэ. Тиймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авна. Ерөнхийдөө Замын цагдаагийн газраас шар үнэмлэхтэй жолооч нарт эхнээсээ арга хэмжээ тооцоод эхэлчихсэн байгаа. Өнөөдрийн байдлаар манайхаар үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх нь шар үнэмлэх солиулж байна.
 
-Тэдэн сарын тэдний өдөр хүртэл солино гэсэн тоггоосон хугацаа бий юу?
 
-Нэгэнт үнэмлэх нь хүчингүй болсон учир жолооч нар яаралтай л солиулах шаардлагатай. Хандсан иргэн бүрийн хүсэлтийг хүлээн авна. Тийм тогтоосон хугацаа байхгүй.

-Ачаалал хэр байна вэ. Үнэмлэх хэд хоногийн хугацаанд хэвлэгдэн гарах вэ?
 
-Ачаалал харьцангуй гайгүй байгаа. Манайх гээгдүүлсэн үнэмлэхийг 21 хоногт дахин гаргаж байгаа. Харин солиулах үнэмлэх 14 хоногийн хугацаанд гарна. Ер нь ачаалал ямар байхаас л хамаарна. Ачаалал бага үед 1-2 хоногийн дотор хэвлэгдээд гарах нь ч бий. Мөн үнэмлэх хэвлэгдээд гартал жолоодох эрхийн шар үнэмлэхийг хураахгүй. Тиймээс жолооч нар үнэмлэх нь хэвлэгдэж гарсны дараа шар үнэмлэхээ хураалгаад шинэ хүчин төгөлдөр үнэмлэхээ авна гэж ойлгох хэрэгтэй.
 
-Хөдөө орон нуггийн хүчингүй жолооны үнэмлэхтэй иргэд хаана хандах вэ?
 
-Орон нутгийн иргэдийн хувьд тухайн орон нутгийнхаа замын цагдаагийн нэгжид хандаж, материалаа бүрдүүлэн унэмлэхээ захиална. Орон нутгийн замын цагдаагийн газраас манайд тухайн материалуудыг ирүүлсэний дараа бид шинэ үнэмлэхийг нь хэвлээд буцаан хүргүүлчихнэ. Энэ ажлын чиглэлийг орон нутгийн холбогдох байгууллагуудад хүргүүлчихсэн байгаа.

Монголын мэдээ
Б.Даваа

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(59.153.114.98) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ =D>

1  |  0
аааааааааааа(103.11.192.132) 2025 оны 03 сарын 13

Сайн байна уу юм асууя 2007 онд жолооны курс-д сураад амжилттай төгссөн юм аа төлбөрөө 20000 т дутуу байж байгаад жолооны үнэмлэхээ авч чадаагүй юм аа 100- ны 80 % Төлсөн юм тэгээд аваагүй хайгаад олдоггүй би яах естой вэ үнэмлэхээ авах хэрэг байна аа яах уу

1  |  0
yarshig(202.9.41.48) 2025 оны 03 сарын 13

yamar yadargaatai yum beee, tegeed haana ochij urgudul materialaa uguhiin bee, yoohhhh

1  |  0
gomo(59.153.113.48) 2025 оны 03 сарын 13

Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ.

1  |  0
Top