17 настай хөвгүүд ахуйн газ үнэрлэж амиа алджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 16


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр хүргэгдэж ирсэн хүн нас барлаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Тус мэдээллийн дагуу шалгахад Баянзүрх дүүргийн 13 хороонд суух 17 настай эрэгтэй П,14 хороонд суух  17 настай эрэгтэй Б, Өвөрхангай аймаг Арвайхээр сумын дөрөвдүгээр багт суух 17 настай эрэгтэй Э нар ахуйн хэрэглээний газ үнэрлэн, Б нь тус эмнэлэгт хүргэгдэж ирээд нас барсан байжээ.

Эд мөрийн баримтаар “Хүрхэрээ” /0.5л/ шар айрагны шил хоёр, ахуйн хэрэглээний “safe butane” гэсэн бичигтэй газын сав нэг хураан авч Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uvgun noyon(27.32.92.222) 2025 оны 03 сарын 13

Sh... Khairan saikhan zaluu nasiig yamar hyamdkhan udev dee! Duu min

1  |  0
Top