Монгол дайчдыг ”НАТО-гийн медаль”-иар шагнажээ

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 16

Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж буй цэргийн багийн бүрэлдэхүүнийг “НАТО-гийн медаль”-иар шагнажээ.

Тодруулбал, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын шийдвэрээр Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын цэргийн багтай хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний II ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнийг “НАТО-гийн медаль”-иар шагнасан байна.

Ёслолын арга хэмжээнд Кабулын хамгаалалтын хүчний захирагч, бригадын генерал Айн Томас, түүний орлогч АНУ-ын дэд хурандаа Сиа Греавис, Кабулын хамгаалалтын ангийн захирагч, дэд хурандаа Веармаут болон Кабулын хамгаалалтын хүчний штабын бүрэлдэхүүн оролцов.

Монголын энхийг сахиулагчид баазын аюулгүй байдлыг хангах гол чухал үүрэг болсон шалган нэвтрүүлэх байр, нисдэг тэрэгний талбайн хамгаалалт гэх мэт олон үүргийг нэр төртэй, чадварлагаар гүйцэтгэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
olpkj(122.201.31.230) 2025 оны 03 сарын 13

Sn bn

1  |  0
Top