УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлжээ. Энэхүү асуудал нь АСЕМ-д ашиглах автомашин болон техник хэрэгслийг татвараас чөлөөлөхтэй холбоотойгоор УИХ-д орж ирсэн юм.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Г.Уянга “АСЕМ-ийн уулзалтаар зочид төлөөлөгчдөө монгол гэрт тухлуулж, дайлаад явуулж болохгүй байсан юм уу. Өчнөөн тэрбум төгрөг зарцуулах хэрэг байна уу. АСЕМ-ийг зохион байгуулахад хэдий хэмжээний хөрөнгийг төсвөөс гаргаж байна вэ” хэмээн асуусан. Түүний асуултад Гадаад хэргийн сайд Г.Пүрэвсүрэн “АСЕМ-ийн бэлтгэлд зориулж 20 тэрбум төгрөг тусгасан байна. Энэ хэмжээнд хурлаа зохион байгуулна. Гаднаас үзүүлж байгаа техник тусламж бий. Түүний нэг нь Хятадын талаас 15 сая ам.долларын өртөг бүхий бараа таваар, Европын орнуудаас нэг удаагийн хурлыг зохион байгуулалцах зэргээр тусалж байгаа. Зочдод үйлчлэх авто машинуудыг хувийн хэвшлийнхэн өөрсдийн мөнгөөр оруулж ирж байна. АСЕМ-ийн зочдод зориулсан барилгуудыг хувийн хэвшил Хөгжлийн банкаар дамжуулан зээл авч өөрсдийн хөрөнгөөр барьж байгаа” хэмээн хариулсан юм.
eagle.mn


Сэтгэгдэл ( 4 )
Yagaad goe Mongol gert ACEM-d ircen toloologchidiig bairluulj boloxgui gej xarin ch obormots caixan canagdax um bishuu dandaal dorboljin oroond amidardag xumuuct Mongol ger er buciin gaixamshigtai canadax baix er xun torloxton nuudelchin coel gej uv baidgiig medex xeregtei lab ACEM-iin toloologchid ecerguutsexgui xarin ch nuudelchin gaixaltai coeliig magtan bishrex biz bac ACEMIIN zochidod Mongol eriin gurban naadamiig ybuulj uzuulex xeregtei ingej baij Mongol oron xnexeer obormost baigali ex delxiiteigee ix oir ard tumen
UYANGA KHUDLAA NEG IKH EKH ORONCH DUR ESGEKHEE BOLIWOL YASAN YUM BE/ ENE KHURAL CHINI MONGOLYN NER TURTEI KHOLBOOTOI ASUUDAL , ENE DOR BAS NEG IKH EKH ORONCH NUKHUR BAINA . TER MUNGUUR CHINI TONOG TUKHUURUMJI AWNA GEJI BAINA < ZAAWAL KHYATADYN BAIKH ALBAGUY,
UYANGA KHUDLAA NEG IKH EKH ORONCH DUR ESGEKHEE BOLIWOL YASAN YUM BE/ ENE KHURAL CHINI MONGOLYN NER TURTEI KHOLBOOTOI ASUUDAL , ENE DOR BAS NEG IKH EKH ORONCH NUKHUR BAINA . TER MUNGUUR CHINI TONOG TUKHUURUMJI AWNA GEJI BAINA < ZAAWAL KHYATADYN BAIKH ALBAGUY,
15 saya tug. baraa tavaar gedgiig yu gej oilgoh ve? ASEAM iin zochdodo China baraa zarah gej bgaa yum uu? China baraanii surtalchilgaa yavagdah gej bgaa yum uu?Ene Purevsuren gedeg huniig gazriin haanaas olood tavichihsan yum ve? Mongoliin maani ner tur gej bna uu?