Цагаан сарын бөхийн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй байна

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 03

Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан "Бөхийн баяр" цуврал барилдааны хуваарь гарлаа. Барилдааны эхний хоёр өдрийн тасалбар 1000 төгрөг, сумын цолтнуудын барилдааны тасалбар 3000 төгрөг, аймаг цэргийн цолтны барилдааны тасалбар 5000 төгрөг бол улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдааны тасалбарын үнэ 20-25 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна

                                             Бөхийн барилдааны хуваарь:

1.Өсвөрийн бөхийн барилдаан 2-р сарын 5-ны 14:00 цагт

2.Нийтийн Монгол шандастны барилдаан 2-р сарын 5-ны 14:00 цагт

3.Сумын цолтон, залуу 512 бөхийн барилдаан. 2-р сарын 7-ны 14:00 цагт

               4.Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан. 2-р сарын 6-ны 14:00 цагт

5.Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан. 2 дугаар сарын 8-ны 14:00 цагуудад Бөхийн өргөөнд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top