Бага ангийн сурагчдын амралтыг тав хоног сунгахаар боллоо

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 22

Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол ихтэй байгаа энэ үед бага болон дунд ангийн сурагчдын амралтыг сунгах тухай хүсэлтийг Нийслэл удирдах зөвлөлөөс БСШУЯ-нд хүргүүлсэн.

Өнөөдөр энэ асуудлыг БСШУЯ-ны холбогдох албаныхан хэлэлцэж Нийслэлийн ЕБС-уудын бага ангийн сурагчдын амралтыг сунгахаар болсон байна. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын амралтыг дахин тав хоног сунгаж, хоёрдугаар сарын 1 хүртэл хойшлуулахаар болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sain bna(122.201.24.121) 2025 оны 03 сарын 13

ashgui de haniad tomuu ih bga yum baga nasnii huuhduudiig ingeh ni zov do

1  |  0
Top