Манай улс агаарын бохирдлоор дэлхийд аман хүзүүдлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 22

Манай улсын нийслэл Улаанбаатар дэлхийд агаарын бохирдлоор аман хүзүүдэж, Ираны Ахваз хотын дараа орсон байна.

Утаагүй зуух, шахмал түлш зэргийг түгээсээр байгаа боловч үндэстэй сурвалжтай нь бус үр дагавартай тэмцээд үр дүн муутай байгаа юм.  Дэлхийн дунджаас даруй 10 дахин их агаарын бохирдолтой гэх судалгаа бий.

Гэр хорооллоо дахин төлөвлөж ормон дээр нь орон сууц барихгүй бол иргэд хөлдөж бээрэхгүйн тулд нүүрс, үхсэн муур, хаягдал дугуй зэргийг түлж гэр хорооллын 200 мянга орчим яндангаас хорт утаа ялгарсаар байгаа нь нууц биш.

Энэ талаар Ал Жазира телевиз мэдээлэхдээ “Монголын нийслэлийн агаарын бохирдол үр зулбах, зүрх, элэг, уушигны өвчний суурь болдог” гэжээ. Мөн мянган төрөлт тутамд үр зулбах тохиолдол дулаан сард 23 байдаг бол утаатай өвлийн сард 73 болж нэмэгддэг гэдгийг дурдсан байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aimar setguulch ve!(71.163.155.167) 2025 оны 03 сарын 13

setguulch baliar yum bichih yum bodoltoi bichihed yadag yum be gadaadiin setguulchid bichseniig chini unshaad orchuulaad eh orniihoo shar medeen deer hurvuuleed bichij bgaashdee tegeed l ter germanii setguul deer bichsen shig ziliig bidnii uursdiin hevleliinhnii ene met medeenees orchuulj daapaalj bichij bgaa bailgui de!! uhsen muur tulne gej bichij bgaa chini aimshigtai bn!!

1  |  0
Жем(202.9.41.49) 2025 оны 03 сарын 13

Хм... очиж очиж Ираныг урдаа оруулчихдаг. Дэлхийд 1-т орохын тулд л бид нар олон жил хортой утаагаар амьсгалж, нарийн тоосонд дарагдаа биз дээ, та минь ээ. Ирэх жил хичээнэ шvv, Утаанбаатарчуудаа.

1  |  0
erdenee(77.154.193.201) 2025 оны 03 сарын 13

Germanii shar medeegeer Mongold xvvxnvvd utaanaas bolood vr togdoggvi tul jiremselxees aidaggvi gesen genee

1  |  0
Заааа(202.72.247.245) 2025 оны 03 сарын 13

Чааваас даа манай улс энэ бол бодлоггүй төрийн үр шим дээ

1  |  0
zasss(103.26.194.93) 2025 оны 03 сарын 13

uhsenii chini uls vee? ulaanbaatar gej boldoggui yum uu sdaakaa

1  |  0
Top