УБЦТС өнөөдрөөс НӨАТ-ын баримт олгож эхэллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 21

НӨАТ шингэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс НӨАТ-ын 20 хүртэл хувийг буцаан авах хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Зөвхөн НӨАТ-ын хувийг буцаан авах төдийгүй сар бүр сугалаанд оролцох эрх зүйн зохицуулалт бүрдсэн бөгөөд эхний азтанууд ч тодроод байгаа билээ. Гэвч зарим нэг компани, аж ахуйн нэгж бар код, НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа юм. “УБЦТС” ТӨХК цахилгаан хэрэглэгчдийн мэдээллийг системийн санд дамжуулах ажлыг хийж дуусгажээ. Цахилгаан эрчим хүчний төлбөрийг хэрэглэгчдээс дараа сард нь тооцож авдаг тул өнөөдрөөс эхлэн татвар төлөгч хэрэглэгчдэд төлбөрийн баримтыг хэвлэж өгөхөөр болсон байна. Иргэд цахилгааны төлбөрөө Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон салбарт бэлнээр төлсөн бол баримтаа тэндээсээ шууд авах боломжтой. Харин бэлнээр болон бэлэн бусаар төлсөн хэрэглэгчид тухайн банкнаасаа баримтыг авах аж

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top