Монгол охидыг Малайзруу худалддаг байсан сүлжээг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 21

Малайз улсын Куала Лумпур хотын нэр бүхийн зочид буудал, массажны газруудад монгол охидыг аваачиж худалдаалж, бэлгийн мөлжлөгт оруулдаг байсан гэмт хэргийн бүлэглэлийн сүлжээг илрүүлсэн байна. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн одоогоор шалгаж байгаа аж. Сэжигтэн этгээдүүд хохирогдын тийзийг Малайз улсаас захиалан Улаанбаатар-Куала-Лумпур хот хүртэлх зардлыг гаргаж улмаар электрон тасалбарыг Монгол дахь зуучлагч этгээдээр дамжуулан өгдөг байсан байна. Өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш нийт гурван удаагийн тээвэрлэлтээр 12 эмэгтэйг өндөр цалинтай ажилд оруулах нэрээр тус улс руу хил давуулан худалдаалж, зуучлалын хөлсөнд нь ойролцоогоор 500000-2 000 000 орчим төгрөгийн урамшуулал авдаг байсан байж болзошгүйг цагдаагийн байгууллага тогтоосон байна.

1983-1996 онд төрсөн 12 хохирогчийг тогтоож гэмт хэрэг үйлдэгчдийг Малайз улс руу буцах үед нь баривчлан эрүүгийн хэрэг үүсгэн Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
erdene(203.194.118.92) 2025 оны 03 сарын 13

Hun araatnuud, mongnoos oor yum harhaa bolisonl emzegleh setgelgui hun hognuudiig shuud shorond buh nasaar ni horidog baih heregtei

1  |  0
Zochin(185.21.163.181) 2025 оны 03 сарын 13

Xunii naimaanii xeregt xatyy arga xemjee avax xeregtei!!!!

1  |  0
Bataa(157.192.206.187) 2025 оны 03 сарын 13

Bi liruulsen, bi tsagdaa bn, namaig Bataa gedeg, namaig shagnaarai, tsol tsol tsol nemeerei

1  |  0
Top