Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн оны гуравдугаар сард хоёр настай охиноо болон найман настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ төрсөн эцэг нь хазаж, боож тамлан зовоосон жигшүүрт хэрэг гарсан нь билээ.
Уг үйл явдал гуравдугаар сарын 21-нд болсон бөгөөд энэ тухай дуудлага Хүчирхийллийн эсрэг ирж төвд ирж, дараа нь хүүхдүүдийн ээж Т нь өөрөө Хүчирхийллийн эсрэг төвд хандсанаар энэ хэрэг олон нийтэд ил болсон юм. Харгис эцэг хүүхдүүдийг ээжийг нь байхгүй хойгуур тамлан зовоодог байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн 100.1, 181.2.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж, Цагдан хорих 461 дүгээр ангид нийт дөрвөн сарын хугацаанд саатуулан хорьж, өнгөрсөн долоодугаар сарын 25-нд суллагдсан байдаг.
Тэгвэл түүнд холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болж, шүүхийн шийдвэрээр хэрэгтэнд 3.6 жилийн хорих ял оноож, жирийн дэглэмтэй хорих ангид ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Түүнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй мөнгийг сар бүр хүүхдүүдэдээ олгох шийдвэрийг шүүхээс гаргасан ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна. Мөн тэрбээр хийсэн хэргийнхээ ялыг эдэлж, хорих ангид хоригдож байгаад өнгөрсөн 11 дүгээр сард Өршөөлийн тухай хуулиар суллагджээ.

Сэтгэгдэл ( 8 )
Ядаж санаатайгаар зэрлэгээр хүн тарчлааж алсан ялангуяа өөрийгөө хамгаалах чадалгүй хүүхэд эмэгтэйчүүд настангуудыг алсан тарчлаасан хүмүүсийг онцгойлон үзээд тэр өршөөлийн хуульд хамруулахгүй байж болсонгүй юу Одоо наад харгисууд чинь бүр үргэлжлүүлж хүүхэд эхнэрээ зовооно доо энэ бол зайлашгүй ингүүлэх гэж л өршөөж байгаа юм байх даа Одоо яана даа
хэлэх ч үг алга
yadaj uuriig n hazaj bgad gargachihgui de.....arai l yum da mongolchuud mine.
mongoliin tur arai bishee. iim yumnuudiig ursheel uzuulne ch geh shig hedhen jiliin yal gen shuu arai ch dee
Манай нийгэм ямар хүмүүсийг өршөөж ямар хүмүүсийг хохироодог нийгэм болж байгааг энэ жишээнээс харж болно.
Чааваас даа ийм амьтныг өршөөх ч гэж дээ манай хууль энэ элбэг үү хүнээ харгис алуурчиндмалдсан эхийн зовлонг хэсэг ч амсуулах юм сан
Шар хадруу явуулаа наадахаа. Эрүүл хүн биш байна
tor zacag iimerxuu xun bamfiruudiig niigmeec tucgaarlaj ajel xiilgej ar ger exner xuuded ni ter mongiig buren olgoj xuuxdiig nacand xurtel tejeelgex xeregtei er ni xunii naimaa xar tamxi xuchirxiilel uildegchidiig orshoox ecgui ene ni Mongol ulciin Umdven xuuliin irgen bvr amid ybaxaac gadna irgenii erxee buren xamgaaluulax erxtei notstiu zorchij baina. mon gaj dontoguudiin niigemd uzuulex xor urshigiig xair nairgui taclax ectoi ingej xatuu arga zamaar temtsej baij amjiltand xurne