2015 онд 17500 өрхийн эрчим хүч хэрэглэсэн төлбөрийг үйлдвэр, аж ахуй нэгжийнхээр буюу 128,50 төгрөгөөр тооцон авч жилд нэг тэрбум төгрөгөөр хохироосон гэдгийг Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн холбооноос мэдэгдлээ. Угтаа бол одоо мөрдөгдөж байгаа цахилгаан эрчим хүчний тариф ахуйн хэрэглэгч буюу өрхийн хэрэглээний тарив 98,40 төгрөг байдаг байна. Өөрөөр хэлбэл нэг өрх сард 200к/ц эрчим хүч хэрэглэсэн гэж тооцвол ахуйн хэрэглэгийн тарифаар 19680 төгрөг, харин аж ахуйн нэгжийн тарифаар 25100 төгрөг болно гэсэн үг юм. Уг зөрүү нь сард нэг өрхөөс 5420 төгрөг илүү авсан гэсэн үг юм. Энэ нь тухайн барилгын компани, иргэн Эрчим хүчний тухай хуулийн 15.8.3, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9 дүгээр зүйл заалтыг тус тус ноцтойгоор зөрчиж байна гэж Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн холбоо үзэж байгаа аж. Тус холбооноос уг асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-ийн Өргөдлийн байнгын хороо, Эрчим хүчний зохицуулах хороонд хандсан боловч одоогоор ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 3 )
Naad asuudlaa SHUHT shudarga ursulduun hereglchin tuluuh gazart damjuulaach
:))
БОЛЬЁ ОО