Сар шинийн баяр дөхөж буй энэ өдрүүдэд зах худалдааны төвүүдэд цагаан сарын тавгийн идээ, ууц эрэлттэй байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар Хүчит шонхор зах дээр жижиг хэмжээтэй ууцны үнэ 100-130 мянган төгрөгт хэлбэлзэж байгаа аж. Харин дундаж нь 170-200 мянга, том оврын ууц 250-300 мянган төгрөгийн үнэтэй байна. Түүнчлэн үхрийн өвчүүг нэг кг нь 6000 төгрөгөөр тооцож худалдаж байгаа юм байна. Энэ нь овор, хэмжээнээсээ хамаараад 54000-100000 хүртэлх төгрөгийн үнэтэй гэсэн үг. Тэгвэл ул боовны үнэ 1200-1600 төгрөгийн үнэтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )