Иргэд хоёр сая төгрөгийн хөнгөлөлт эдлэх эрхтэй боллоо

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 15

Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд улсын болон хувийн эмнэлэг, эмийн сангаар үйлчлүүлэхдээ тодорхой хэмжээний хөнгөлөлт эдэлдэг.
 
Иргэд жилд 1.8 сая төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалаас гаргуулах эрхтэй байсан. Тэгвэл энэ сарын нэгнээс эхлэн даатгалын зардлыг нэмж хоёр сая төгрөг болгожээ.
 
Иргэд хэвтэн эмчүүлэх, амбулаторийн үйлчилгээ, оношлогоо, шинжилгээ, уламжлалт эмчилгээ, нөхөн сэргээх, хөнгөвчлөх үйлчилгээ, хорт хавдрын хими болон туяаны өдрийн эмчилгээ, жирэмсний 37 хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн, өрх, сум, багийн эмчийн жороор олгох 134 нэр төрлийн эмийг авахад хөнгөлөлт эдлэх эрхтэй аж.

Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top