Шинийн дөрвөн хүртэл бүх нийтээр амарна

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 15

Муу нүүрт хэмээх гал бичин жилийн сар шинийн баяраар буюу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна.

Энэ жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр хоёрдугаар сарын 9-ний Мягмар гарагт тохиож байгаа. Бүх нийтийн амралт хоёрдугаар сарын 9-11-нд үргэлжилж, 12-ны Баасан гарагт ажил, сургууль цуглах  юм байна.

2013 он хүртэл Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2-нд амардаг байсан бөгөөд 2013 оны арваннэгдүгээр сарын 28-нд тус хуульд нэмэлт оруулж шинийн 1, 2, 3-нд амрахаар хуульчилсан. Хуулийн дагуу 2014 оноос эхлэн Цагаан сараар гурав хоног амардаг болсон билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.194.176.5) 2025 оны 03 сарын 13

Чанарын хувьд 5 дахь өдөр цуглаад ажил хийнэ гэдэг худлаа, өглөө хальт цуглаад л тараад алга болно. Харин 5 дахийн ажлын өдрийг 20-нд шилжүүлээд амраачихмаар юм даа

1  |  0
Top